ҮЙЛЧИЛГЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

"ЕССО" ХХК

Манай компани нь анх 2000 оны 09 сарын 01 нд БЗД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэр техникийн Да хүрээ захын дэргэд Худалдаа-Үйлчилгээний ЕССО төвийг нээн ажиллуулаад 2006 оноос “ЕССО” ХХК болон өргөжсөн. Автомашины тос тосолгооны материал, автохимийн бараа, аккумулятор зэргийг Солонгос, Индонез, АНУ-аас импортлон, автомашины засвар үйлчилгээний чиглэлээр одоог хүртэл ажиллаж байна. Тус төв нь автомашин эзэмшигчдийн дунд хэдийнэ танил болж тэдний итгэлийг хүлээн үйлчлүүлэгчдийг хаанд өргөмжлөн ажилладаг. Монгол улсын дотоодын зах зээлд Солонгосын GS корпорацийн тос тосолгооны материал MITASU брэндийн тос, HYUNDAI ENERCELL компанийн HYUNDAI ENERCELL аккумулятор, БНХАУ-ын “I Do” фирмийн автохимийн бараа, Японы брэнд САКУРА шүүрний албан ёсны дистрибютор байгууллагаар ажилладаг эрх бүхий байгууллага юм. Тус төв нь өөрийн нэрийн 5 салбар дэлгүүрээс гадна, Бөөний тосны дуудлагын худалдаа /захиалгаар хүргэх/, мөн Монгол улсын томоохон аж ахуйн нэгж, ШТС, авто засварын төвүүдтэй хамтран борлуулалтын сүлжээгээр бараа материалаа борлуулж байна.

-->
  • Улаанбаатар, БЗД, 6-р хороо, Нарны зам
  • 11464444
  • esso@magicnet.mn

ESSO CENTER